Өнгөрсөн бямба гаригт террористуудад эзлэгдсэн Кенийн нийслэл Найроби хотын «Вестгейт» худалдааны төвөөс автоматын буудах чимээ эрчимтэй сонсдож байна. Өнөө өглөө үүрээр кенийн спецназ сомалийн исламистуудын «Аш-Шабаб» бүлэглэлтэй ойр экстримистүүдэд эзлэгдсэн худалдааны төвийг чөлөөлөх ажиллагаагаа сэргээлээ. Сүүлийн үеийн мэдээгээр худалдааны төвийг эзэлсний дунд дор хаяж 68 хүн амь эрсдэж, 175-с багагуй хүн шархтсан байна. Амь үрэгдэгсдийн дотор гадаадын, Канад, Франц, Их Британий харьяат иргэд байжээ. Худалдааны тевийг чөлөөлөх тусгай ажиллагаагаа урьд шөнө эхэлсэн байна. Кенийн засгийн газар, дайчид террористуудыг тэндээс гарах аргагуй болгож чадсан ба урьдчилсан тооцоогоор тэнд 10-15 зэвсэглэсэн дээрэмчид байгааг мэдэгджээ. Цэргийнхэн худалдааны төвд барьцааны хүмүүс байгаа тул «аятай зөөлөн» ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

Үрьд нь «Твиттерд» бий болсон сомалийн «Аш-Шабаб»-ийн нэрийн өмнөөс мэдээлснээр, энэ дайралт НҮБ-ын даалгаврын хурээнд Сомали дахь Кенийн цэргийн оролцооны хариу болгон дайрчээ. Шинжээчид, терактад орон нутгийн экстремистуудийн оролцоо ч бас байгааг үгүйсгэхгүй байна. Кений ерөнхийлөгч Ухуру Кениата өмнө нь амь үрэгдэгсдийн гэр бул, ойр дотныхонд тэдний уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр худалдааны төвийн дайралтад түүний үеэл дуу сүйт бүсгүйн хамт амь урэгдсэнийг мэдэгдсэн байна. Кени улс энэ дайралтыг зохион байгуулагчдыг олж, хатуу чангаар цээрлүүлэхээ амалжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кениатай утсаар ярихдаа, Вашингтон буруутай этгээдүүдийг олж, шийтгэх Найробигийн хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.