БНАСАУ-ын худалдаа-эдийн засгийн Расон бусэд өнөөдөр оросын Хасан станцаас хойд солонгосын Раджины хот хуртэл төмөр замын хэсгийг сэргээн засварлах ажил дууссантай холбогдуулан баяр еслолын цуглаан болж өнгөрлөө.

Оросын ТЗ-ын ерөнхийлөгч Владимир Якунин цуглаан дээр үг хэлж, замын тухайн хэсгийг ашиглалтад оруулахад 5 жил зарцуулан энэ төсөлд оролцож ажилласан бугдэд баяр хүргэжээ. Төмөр замыг сэргээн засварласан нь бухий л солонгосын замын гол сулжээг сэргээх боломжийг олгох юм гэж Якунин тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр Европ луу болон тэндээс буцах замын хамгийн богино чиглэл болох юм. Энэ хэсэг газрыг удирдах нэгдсэн диспетчерийн төв байгуулагдахаас гадна Хасан-Раджины гол замын сүлжээнд ажиллах солонгосын мэргэжилтнүүдийн булэг Орос улсад суралцаж төгссөн байна.

2000 онд Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир нарын тохиролцсоны дагуу төсөл хэрэгжжээ. 54 км төмөр замын хэсгийг сэргээн засварлаж, нилээд байгууламжийг сэргээн босгосны дотор 18 гуур, 12 ус дамжуулах хоолой, 4,5 км-ын урттай 3 хонгил орж байгаа юм. Үүнээс гадна орчин үеийн дохиолол, холбоо, зам хаах төхөөрөмжүүдийг байрлуулсан байна.