Анхны дулааны блок «Бушер» АЦС-ыг ираны талд даваа гаригт ашиглалтад оруулан шилжүүлэхээр телевлеснийг «Франс Пресс» агентлаг атомын энергийн байгууллагын тэргүүн Алиакбара Салехиг иш татан уламжилсан байна.

Түүний хэлснээр ашиглалтын баталгаат хугацаа оросын мэргэжилтнүүд АЦС дээр ажиллах 2 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Урьд нь уг дулааны блокийг 9 сарын 24-нд шилжүүлнэ гэж мэдээлсэн билээ.

АТС-ыг барих явцыг Бушерт 1974 онд Германы Kraftwerk Union AG компании эхлүүлсэн юм. 1992 оны 8-р сард Орос, Ираны засгийн газар хооронд АЦС-ыг барих талаар зөвшилцөл байгуулж, 1995 оны 1-р сард станцын анхны дулааны блокийн барилгын ажлыг дуусгах тухай гэрээнд гарын усэг зурсан юм. Станцын цөмийн тогоонд цөмийн тулшийг юулэх уед 2010 оны 8 сарын 21-нд МАГАТЭ-гийн шинжээчдийн хяналт дор «Бушер» АЦС-ыг ажиллуулж эхэлсэн байна. 2011 оны 5-р сард дулааны блок дээр цөмийн хий үйлдвэрлэх төхөөрөмжийн хамгийн бага зөвшөөрөгдөх хүчин чадлаар гаргах ажлыг явуулжээ.