Сирийн сөрөг хүчин, хувьсгалт хүчний үндэсний эвслийнхэн Женевт телевлегдеж байгаа өрнөдийн орнуудын бага хуралд оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ гэж сансарын Sky News Arabia телевиз эвслийн удирдагч Ахмад Жарбагийн НҮБ-ын АЗ-д бичсэн захианаас эх сурвалжлан мэдээлжээ.

Түүний хэлснээр Сирийн сөрөг хүчин, хувьсгалт хүчний үндэсний эвсэл «хэрэв бух л бурэн эрхийн хэмжээтэй шилжилтийн засгийн газар байгуулахад чиглэгдвэл бага хуралд оролцох болно» гэжээ.

Энэ бол сирийн сөрөг хүчний, сирийн зөрчилдөөнийг энх тайвнаар зохицуулах олон улсын бага хуралд Башар Асадын эсэргүүцэгчдийн оролцох боломжийн талаарх анхны мэдэгдэл юм.