Өнөөдөр ойролцоогоор 80-аад мянган тойрог бундестагийн 18 дахь удаагийн депутатуудын сонгуульд оролцохоор шийдсэн сонгогчиддоо ууд хаалгаа нээлээ. Сонгуулийн тойргууд орон нутгийн цагаар өглөөний 8 цагт ажлаа эхэлж 18 цаг хуртэл үргэлжлүүлэх юм. Үүний дараа шууд Холбооны Герман Улсын тэргуулэх нийгмийн компаниуд тойргийн гарах хаалганаас сонгогчдын санал асуулгын дунг танилцуулах болно. Сонгуулийн ур дунг шөнө дүнд эсвэл даваа гаригийн 01 цагт зарлах юм. Сонгуулийн үр дүнгээс Холбооны Герман Улсын сайд нарын зөвлөлийн бүрэлдэхүүн хамаарах болно. Канцлерын суудалд Ардчилсан-загалмайн холбооны эвслээс гурван сонгууль дараалан сонгогдож байгаа,одоогийн засгийн газрын тэргүүн Ангела Меркель, мөн Германы социал-демократ намын жагсаалтыг тэргүүлдэг Холбооны Герман Улсын сангийн сайд асан Пеер Штайнбрюк нар өрсөлдөх юм. Сонгуульд нийтдээ 34 нам өөрийн гишуудийг оролцуулж байгаа боловч парламентад фракц бүрдүүлэх бодит боломж зөвхөн 5-6 улс төрийн нэгдэлд л байгаа юм.