Пентагон америкийн «Локхид-Мартин» компанитай пуужингын эсрэг хамгаалалтын системийн бүрэлдэхүүний нэмэлт нийлүүлтэд 3,9 млрд гаруй долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь бага зайныхаас страгтегийн хүртэлх бараг бух төрлийн баллистик пуужингийн хамгаалалтад зориулан боловсруулж буй «Таад» систем юм. Түүний онцлог нь нислэгийн чиглэлийн дуусах шатанд, өөрөөр хэлбэл байнд хүрэх эцсийн минутын явцад сумны хошууг барьж авдагт оршино. Гэрээнд 302 пуужингийн эсрэг зэвсэг, 16 зайнаас удирдах системийг хамруулж байгаа юм.