Зуун хятадын Шаньдун мужийн Дунд шатны Цзиньань хотын ардын шуух өнөөдөр Чунцин хотын намын хороон нарийн бичгийн дарга асан Бо Силайд насан турш нь шоронд хорих ял оноожээ.

Бо Силайг хамгаалсан баталгаануудыг үгүйсгэж түүнийг хээл хахууль, авилгал, албан үүргээ хэтрүүлэн ашигласан зэрэг бүх зүйл ангиар буруутгасан байна. Мөн шүүхээр Бо Силайн санхуугийн бух акцийг хураан авч, улс төрийн эрхийг насаар нь хориглохоор шийдвэрлэсэн гэж гонконгийн «Саут чайна морнинг пост» сонин мэдээллээ. Бо Силай даваа гаригаас эхлэн 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэж сонин тэмдэглэжээ. Шуухийн шийдвэр гаргах хуралдаан дээр Бо Силайн гэр булийнхэн, 22 сэтгуулч, өөр бусад 89 хүн оролцсон байна. Бо Силай өмнө нь шуух хурал дээр «алдаа гаргаснаа» хүлээн зөвшөөрсөн боловч түүний эсрэг буруушаалтыг үгүйсгэжээ. Буруутгагч тал, намын дарга асанд өршөөл үзүүлэхгүй байхыг уриалсан, учир нь тэрбээр үйлдсэн хэрэгтээ гэмшихгуй байгаа юм.

Бо Силай Бээжингийн чанга дэглэмийн «Цинчэн» шоронд ял эдлэх байх гэж «Саут чайна морнинг пост» сонин Шэньчжэний «Гонконг коммершл дейли» хэвлэлийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

64 настай Бо Силай болон түүний гэр бултэй холбоотой улс төрийн шуугиан өнгөрсөн жил буцалж эхэлсэн билээ. 2012 оны 8-р сард түүний гэргий Богу Кайлай Британий харьяат Нила Хейвудын амийг хөнөөсөнд 2 жилийн сунгалттайгаар цаазаар авах ял, харин 9-р сард Бо Силайн баруун гар гэж тооцогддог Чунцин хотын дэд дарга асан Ван Лицзюнь хээл хахууль авсны төлөө15 жил шоронд хоригдох ял авчээ. Өнгөрсөн оны 10 сард улс терчийг өөрийг нь мөрдөн шалгаж эхлэх шийдвэр гарчээ. Бо Силай Хятадын хувьсгалт намаас хөөгдэж, бух албан тушаалаасаа хасагдсан байна.