Бусад улс орон луу хөндлөнгөөс оролцох нь тэдэнд ардчиллыг авчирна гэж олон нуур гаргахгүй байхыг Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов уриалжээ.

«Хаана хүч хэрэглэсэн билээ, тэнд ардчилал эрх чөлөө цаашид байхгүй болсон, тиймээс энэ талаар олон нуур гаргах хэрэггүй юм» гэж Стокгольмд болсон «Дэлхий нийтийн стратегийн тойм» гэсэн Лондоны олон улсын стратегийн судалгааны төвийн 10-р хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Сүүлийн арваад жилийн туршлага ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, зөрчилдөөнийг зогсоох биш харин ч удаашруулдаг болохыг харуулж байгаа юм. Хүн төрөлхтөнийг бүх л шинэ хохиролд хүргэж байгааг Ирак, Ливийн жишээ харуулахгүй байна гэж уу? гэж Иванов онцолсон юм.

Бидэнд аль болох хурдан, улс хоорондын зөрчил, түүнийг соёлтойгоор зохицуулахад зөвшилцсөн арга замыг тодорхойлох шаардлагатай гэж бат итгэлтэй байна. Улмаар энэ дүрэм журмыг нарийн чанд мөрдөх ёстой.

Улс төр-эрхийн хий хоосон зай энд байх ёсгүй юм». Өөрөөр хэлбэл, Ивановын үзэж байгаагаар «тааварлахын аргагүй, хянах боломжгүй, тэр тусмаа хүч хэрэглэх үйлдлүүдийн» аюул занал бий болж болзошгүй юм.

Өөрийгөө батлан хамгаалах эрхийн дагуу буюу АЗ-ийн батламж, зөвшөөрөлгүйгээр үйлдсэн дурын хүчний ажиллагаа зөвхөн халдан довтлол гэж тодорхойлогдохыг Иванов онцлон тэмдэглэжээ.

«Хүчний үйлдэл одоо хэний ч эсрэг, ямар ч шалтгаар хийгдэж болох болж байна. Хэрэв олон улсын баталгаа, эрх зүй үйлчлэхгүй бол хүн бүр чаддагаараа амь зуух болно. Өөрөөр хэлбэл, түүнийг тайван байлгахын тулд бүгд өөр өөрийн «бөмбөгтэй» болохыг эрмэлзэнэ гэсэн үг.

Үүний тод жишээ бол Хойд Солонгос. Ийм байдлаар хүчний үйл ажиллагаа үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байдлыг «эвдэж үгүй болгоход» хүргэх юм гэж үгээ өндөрлөжээ.