ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь хуралдааны үеэр нилээд тооны хоёр талын уулзалтуудыг хийж, БРИКС-ийн орнуудын ГХ-ын сайд нарын зөвлөлгөөнд оролцож, ойрхи дорнодын зохицуулалтын зуучлагч дөрвийн хуралдаан, ираны цөмийн хөтөлбөрийн «зургаагийн» уулзалт зэрэгт мөн оролцох юм гэж өнөөдөр оросын гадаад бодлогын удирдах газрын сайт дээр мэдээлжээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай, тэр тусмаа НҮБ-ын АЗ-ийн байнгын «таван» гишүүний хүрээнд ярилцахаар төлөвлөгдсөн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими нартай урьд зөвшилцсөний үндсэн дээр сирийн хямралыг шийдэх арга замыг эрж хайх талаар асуудлыг хэлэлцэх болно.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68-р хуралдаан олон улсын аюулгүй байдал, терроризмтай тэмцэхээс авахуулаад энхийн үйл ажиллагааны санхүүжилт, дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн талаар хүртэл бүтэн жилийн турш 174 асуудлыг авч үзэн хэлэлцэхээр 9-р сарын 17-нд цугларчээ.