Японы дээр хаясан, атомын байлдааны зэвсгээс хүчин чадлаараа 260 дахин илүү ус төрөгчийн бөмбөг 1961 онд америкийн Хойд Каролина муж улсын дээр арай л дэлбэрээгүй юм гэж АНУ-ын нууцыг задалсан баримт бичигт дурьджээ.

Өнөөдөр британий радио телевизийн Би-би-си компаний мэдээлснээр В-52 цэргийн онгоц Голдсборогийн дээгүүр бүхээгтээ хоёр байлдааны зэвсэгтэй нисэж яваад тэнгэрт задран унажээ. Үүний дараа түүнээс хоёр бөмбөг гадагш унасан байна.

Баримт бичгийн дагуу тохиолдлын дэлбэрэлтээс хамгаалах автомат систем үйлчлээгүй байна. Бага хүчдэлийн реле байлдааны зэвсгийг тэжээлээс салгаснаас дэлбэрэлт болоогүй. Нийтдээ 1950-1968 оны хооронд АНУ-ын цөмийн зэвсэгтэй холбоотой 700 орчим ноцтой зөрчлүүд гарсан юм. Уг мэдээллийг сэтгүүлч Эрик Шлоссер олж авсныг Би-би-си мэдээлж байна.