Комсомольск Амар дахь усны түвшин өнгөрсөн хоногт дахин 19 см-р буурч орон нутгийн цагаар өнөө өглөөний 8 цагийн үед 853 см болжээ. Тус хотод 13,5 мянган оршин суугч, тэр тусмаа 2,5 мянган хүүхэд оршин суудаг, мянга гаруй орон сууцны байшин үерт автсан хэвээрээ байна. Ус шинжээчдин урьдчилсан тооцоогоор ойрын 2 хоногт усны түвшин 20-25 см буурах төлөвтэй. Комсомольск Амарын үертэй холбоотой байдал төвөгтэй хэвээрээ байгаа боловч хянаж болохоор байна.