АНУ, Сирийн талаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолд, НҮБ-ын дүрмийн 7-р заалтын дагуу хүч хэрэглэх боломжийг тусгахыг эрмэлзэх болно гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ийм тогтоолыг «аль болох хурдан» гаргах хэрэгтэй гэж тодруулсан байна. Түүний хэлснээр, АНУ өөрийн байр суурийг Орос улсад ойлгогдохоор тайлбарласан боловч ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Орос улс ийм тогтоолын эсрэг санаатай байгаа гэж дахин давтсан билээ.

Родсын дурьдсанаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 9-р сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий асамблейн өмнө үг хэлж Дамаскийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрөх тогтоолыг гаргуулахыг НҮБ-ын АЗ-д уриалах юм. Орос, АНУ-ууд 9-р сарын 14-нд сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэх талаар ярилцаж тохиролцож, Сири улс энэ төлөвлөгөөг зөвшөөрсөн билээ.

«Нью-Йоркод оросуудтай яриа хэлэлцээрийн үйл явц болно» гэж Родс нэмж хэлжээ. Тэрбээр мөн Их Британи, Франц улсууд тогтоолын текст дээр АНУ-тай хамтран ажиллаж байгааг дурьдаад, гэвч энэ улсууд НҮБ-ын 7-р заалтыг ашиглахыг дэмжиж байгаа эсэхийг тодруулсангүй.