Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах асуудалд хугацаа алдаж болохгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа. Энэ тухай тууний албан ёсны төлөөлөгч Мартин Несирки Сири дэх хорт бодис, зэр зэвсгийг устгах төлөвлөгөөг батлах ёстой байсан Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ХЗХБ) гүйцэтгэх зөвлөлийн уулзалтыг хойшлуулсантай холбогдуулан мэдэгдсэн байна.

ХЗХБ аль хэдийн сирийн засгийн газраас авсан химийн зэвсгийн хөтөлбөрийн анхны мэдээллийг судалж эхэлсэнийг тэрбээр мөн дурьдсан байна. Өчигдөр ХЗХБ 9-р сарын 22-нд төлөвлөгдсэн байсан зөвлөлийн хуралдааныг тодорхой бус хугацаагаар сунгаж байгааг зарласан юм.

Уг уулзалт дээр Женевт хоёр улсын гадаад бодлогын удирдах байгууллагын тэргүүнүүд Сергей Лавров, Жон Керри нарын тохиролцсоноор Сирийн химийн зэвсгийг устгах орос-америкийн тохиролцоог гүйцэтгэх арга замыг авч үзэхээр төлөвлөсөн байлаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр сирийн зэр зэвсгийг ХЗХБ шалгах эхний шалгалт 11-р сард, бүрэн устгах нь 2014 оны эхний хагаст гэж үзжээ.