Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын орнуудын тэргүүнүүд даваа гаригт Сочийн ДХУ дээр олон улсын болон бүс нутгийн, тэр дундаа Сирийн байдал, мөн 2014 онд Афганистанаас НАТО-гийн эвслийн орнуудын хүчийг гаргасны дараахь хамтын ажиллагааны талаарх асуудлыг авч хэлэлцэх юм.

Энэ тухай оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний хэлснээр мөн Сирийн байдал, түүнийг тойрсон асуудлуудын талаар санал солилцоо болно.

ХАБГБ-ын гишүүн-орнууд сирийн хямралыг зөвхөн «улс төр-дипломатын замаар зохицуулж болно гэж үзсэний үүднээс энхийн үйл хэрэгт НҮБ-ын гол үүрэг хариуцлага, олон улсын зарчим, хэм хэмжээг сахин хамгаалахад хамтын хүчин чармайлтыг үргэлжлүүлэх санаатай байгааг Ушаков тэмдэглэсэн юм.

ХАБГБ-ын орнуудын тэргүүнүүд ДХУ-ын үр дүнд Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдлийг гаргаж болох юм гэж Ушаков нэмж хэлсэн байна.

Түүнээс гадна төлөөлөгчдийн тэргүүнүүд, байгууллагын хүрээнд цэргийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудлыг авч үзнэ гэж тэрбээр мэдээллээ.

Тэр тусмаа 2014 оны ХАБГБ-ын төсвийг батлах, Нэгдсэн штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, удирдлагын системийг хамтын хүчээр боловсронгуй болгох, ХАБГБ-ын агаарын хүчнийг байгуулах зэрэг шийдвэрийг гаргах болно. ДХУ-ын дараа ХАБГБ-ын удирдлага Киргизээс Орост шилжин ирэх юм.