Хятадын эмэгтэй шатарчин Хоу Ифань шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд украйны Анна Ушенинаг ялжээ. Ифань дэлхийн эмэгтэй шатарчдын жагсаалд 2-р байранд ордог, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн залуу аварга юм.

Үүнээс өмнө хятад охин дэлхийн аваргын цолыг 2010, 2011 онуудад хүртсэн байна. Түүнээс гадна тэрбээр дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн багийн 3 удаагийн(2007, 2009, 2011) ялагч билээ.

Ушенина дэлхийн эмэгтэйчүүдийн жагсаалтад 17-р байр эзэлдэг бөгөөд дэлхийн аварга юм. 2012 онд Ханты-Мансийскэд болсон дэлхийн аваргын тэмцээнд Болгарийн Антоанета Стефановыг ялж шатрын титмийг авсан юм.