Афганистаны мансууруулах бодисын наймаачидтай хийх тэмцэл тэр ч буу хэл цэргийн арга хэрэглэхийг шаардаж байна гэж Оросын мансууруулах бодисын хяналтын Холбооны албаны захирал Виктор Иванов өнөөдөр мэдэгджээ.

Мансууруулах бодисын эсрэг үйлдлийг боловсруулсан, Киргизийн газар нутагт болж өнгөрсөн «Гром-2013» олон улсын сургуулилтын талаар тайлбарлахдаа, анх удаагаа түүнд цэргийн хүчийг хэрэглэсэн тухай тэмдэглэсэн байна.

Тэр дундаа, Орос, Казахстан, Киргиз, Таджикстаны мансууруулах бодисын эсрэг тусгай албад ОХУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр мансууруулах бодисыг үйлдвэрлэх лабораторийг устгах, зэвсэгт мансууруулах бүлэглэлүүдийг устгах дадлыг сургуулилжээ.

Ивановын үнэлснээр одоогийн байдлаар Афганистаны нутаг дэвсгэрт 40 хүртэлх тонны опия хуримтлагдсан байна. Мансууруулах бодисын ийнхүү хуримтлагдсан нь Афганистаны эргэн тойрон дахь зах зээлийг «халин дэвэргэхэд» хүргэж байна гэж тэрбээр тэмдэглэжээ.