Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүдийн төлөөлөгчдийн ээлжит уулзалт болж Сирийн асуудлаарх тогтоолын бэлтгэлийг авч хэлэлцжээ. Орос, Хятад,АНУ, Франц, Их Британий төлөөлөгчид баримт бичгийн төслийг 3 цаг орчим хэлэлцсэн байна.

Яриа хэлэлцээр үр дүнтэй болж өнгөрлөө гэж дипломатууд тэмдэглэжээ. Баримт бичигт сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэх тухай дурьдсан байна. Гол маргаан тодорхойлолтын хатуу чанга байгаа талаар өрнөжээ.

Вашингтон, Лондон, Парисийн зүгээс уг тогтоолд Дамаскад хүч хэрэглэх боломжийг тусгахыг шаардацгаажээ. Москва, Бээжин хоёр үүний эсрэг эрс хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тогтоолын талаар санал хураалт ирэх долоо хоногт болох юм.