Комсомольск Амар дахь үертэй холбоотой байдал төвөгтэй боловч шинжээчдийн баталгаагаар хянах боломжтой юм. Өнгөрсөн хоногт усны түвшин 12 см-ээр буурч одоогийн байдлаар 872 см-ын түвшинд байна. Тус хотод 13,5 мянган хүн, тэр тусмаа 2350 хүүхэд амьдардаг 1047 байшин үерт автжээ. Бүс нутагт ширүүн бороо орж, бүрхэг байгаа бөгөөд агаарын хэм +6 градус байна. Аюулд нэрвэгдсэн хүмүүст зориулан 17 түр оршин суух газрыг байрлуулж тэнд бараг мянгаад хүн амьдарч байгаа юм. Аврах ажиллагаа явагдаж буй бүсэд бичил агаарын хээрийн эмнэлэгийг ажиллуулж байна. Бүх л хоногийн турш цаг зуурын хамгаалах байгууламжийг бэхжүүлэх ажил явагдаж байна. Уг бүс дэх далангийн нийт хэмжээ аль хэдийн 13 км-т хүрчээ.