Ираны засаг захиргаа ойрхи дорнодын бүс нутгийн асуудлыг зохицуулахад сонирхолтой байгаа болон улс төрийн үл ойлголцол ажиглагдах болсон хөрш орнуудын засгийн газар хоорондын эсвэл сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ тухай «Вашингтон пост» сонины сайт дээр нийтлэгдсэн Иран улсын ерөнхийлөгч Хасани Роуханий нийтлэлд дурьдсан байна.

Түүний ярьснаар «Сири улс ч бай, Бахрейн ч бай улс үндэстний харилцан яриаг үр бутээлтэй болгохын тулд нэгдэн нягтрах» шаардлагатай юм. Түүний зэрэгцээ тэрбээр өөрийн засаг захиргааг Сирийн засгийн газар, сөрөг хүчнийхний хооронд харилцан яриаг тогтооход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа зарлажээ.

Түүний мэдэгдлийн гол зангилаа нь харилцан ашигтай шийдвэрийг гаргаж, боловсруулахын тулд хөрш улсуудтай харилцан үйлдлээ үр бүтээлтэй болгохыг хүсэж байна гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Энэ мэдэгдлийн зэрэгцээгээр Роухани, Иран улс дэлхий нийттэй үр бүтээлтэйгээр харилцан ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Ираны ерөнхийлөгч олон улсын түншүүддээ хандан тус улсад болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа харилцан яриаг хөгжүүлэх шинэ боломжоос татгалзахгүй байхыг уриалсан байна. Ираны ерөнхийлөгч ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхээр төлөвлөжээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ираны лидертэй уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Роухани АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах нь одоогоор тодорхойгүй байна.