Шинэ iPhone 5S, iPhone 5C смартфонууд Австрали, АНУ, Их Британи, Герман, Канад, Хятад, Франц, Япон зэрэг 11 оронд өнөөдөр жижиглэнгийн худалдаанд гарч эхэллээ. Мөн тус компаний сайт дээр шинэ аппаратуудыг худалдаж эхэлсэн байна. Анхны худалдааны эхний бүлэг улсуудын тоонд Хятад улс анх удаагаа оржээ. Мөн Apple компани анх удаагаа хоёр загварын смартфоныг шууд нэгэн зэрэг гаргаж байгаа юм.

iPhone 5S илүү хүчтэй процессор, камертай, мөн хурууны хээ тодорхойлогчтой байна. Түүний анхны үнэ 199 $ . Төсвийн iPhone 5С ерөнхийдөө iPhone 5 боловч өөр гадартай, түүний анхны үнэ нь 99$ юм.