АНУ өөрсдийн цэргийн албан хаагчдыг Сирид химийн зэвсэг устгахад оролцуулахаар илгээхийг завдахгүй байна гэж өчигдөр Пентагоны хэвлэлийн албанд уламжилжээ. Сирид химийн зэвсгийн нөөцийг устгах ирээдүйн хөтөлбөрийн талаар нарийвчлан хэлэлцэх нь эрт байна гэж тэнд тэмдэглэсэн байна.

Оросын ХМХ-дэд нийтлэгдсэн АНУ болон нилээд хэдэн улс орнууд Дамаскад химийн зэвсгийг аюулгүй гадагшлуулж, устгахад туслах зорилгоор өөрийн цэргийн албан хаагчдыг илгээхэд бэлэн байгаа талаарх мэдээллүүдийг тийнхүү Пентагонд тайлбарласан байна.

Одоогийн байдлаар АНУ-ын засаг захиргаа сирийн засгийн газраас химийн зэвсгийн талаар бүрэн бүтэн, тодорхой мэдээллийг цаг алдалгүй авах, хадгалж буй газар луу олон улсын шинжээчдийн багийг саадгүйгээр оруулахад л гол анхаарлаа төвлөрүүлж байна гэж Пентагоны хэвлэлийн албанд тэмдэглэжээ.