Химийн зэвсэг Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа суурь үзэлтнүүдийн гарт Ливээс, 2011 онд Муамар Каддафийн засгийн газар нуран унасны дараа орсон гэсэн мэдэгдлийг Сирийн эдийн засгийн асуудал хариуцсан орлогч сайд Кадри Жамиль британы «Гардиан» сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэнийг өнөөдөр нийтэлжээ.

Жамилийн үзэж байгаагаар өнгөрсөн даваа гарагт танилцуулсан 8 сарын 21-нд Дамаск орчим химийн зэвсэг хэрэглэсэн тухай илтгэл «тийм ч бодитой биш» болжээ. Орлогч сайдын тэмдэглэн хэлснээр НҮБ-ын шинжээчдийн судалснаар Оросын нотолгоо болгон үзүүлсэн мэдрэл саажуулах хий, зарин агуулсан пуужин үнэхээр зөвлөлтийн үйлдвэрлэлийнх байсан юм.

Гэвч уг пуужинг 1970-аад оны үед ЗХУ-аас Сирид экспортолсон байна гэж Жамиль онцолжээ. «Тэднийг Каддафийн үед химийн бодисоор цэнэглэн, Каддафийн засаг нуран унахад Сирийн суурь үзэлтэнүүдэд экпортолсон байна» гэж Кадри Жамиль тодотгон хэлжээ.