Орос улс олон улсын тавцан дээр хүчний эрх биш олон улсын эрх давамгайлж, хамтын шийдвэр гаргахын төлөө санаатай байгаагаа илэрхийлж байна гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Новгородскийн мужид «Валдай» клубын хэлэлцүүлгийн хүрээнд хэлсэн үгэндээ: Орос улс гол чухал шийдвэрийг аль нэг тусгаар улс, бүлэг улсуудын үзэж байгаагаар биш хамтын үндсэн дээр шийдэж боловсруулах нь зөв гэж үзэж байгаа улсуудтай санал нэгтэй байна гэж хэлсэн байна.

Тэгсэн хэдий ч «улс болгон, ард түмэн бүр өөр өөрийнхөөрөө онцлог, бие даасан өөрийн бодолтой, тэгш эрхтэй тул өөрийн хөгжлийг сонгож тодорхойлох эрхтэй» гэж оросын лидер онцлон тэмдэглэсэн юм. Өнөө үед элдэв аргаар дэлхий ертөнцийг нэг хэв маягт оруулж, олон улсын эрх, үндэсний тусгаар тогтнолын хүрээлэнг арчин хаях гэсэн оролдлого ажиглагдсаар байна гэж Путин мэдэгдлээ. «Тийм туйлчилсан хэв маягт захирагдсан ертөнцөд тусгаар тогтносон улсууд хэрэггүй, түүнд харьяатууд л хэрэгтэй» гэж тэрбээр онцолсон байна.