Орос улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогнол, бие даасан байдал – энэ бол гарцаагүй, хэн ч нэвтрэн орж болохгүй улаан шугам юм гэж ерөнхийлөгч Путин Новгородский мужид олон улсын хэлэлцүүлгийн «Валдай» клубын 10-р хуралдаан дээр хэлсэн үгэндээ мэдэгджээ. Орчин үед цэрэг дайны болон технологийн харилцаанд хүчтэй байх хэрэгтэй боловч гол нь хүмүүсийн оюун ухааны чадавхи юм гэж улс орны удирдагч хэлсэн байна. Манай хөдөлгөөн оюун ухаан, соёл урлаг, үндэсний өөрийгөө илтгэх чадваргүйгээр цаашид урагшлахгүй нь тодорхой, өөрөөр бид дотно гадны аливаа эсэргүүцлийг сөрөн өнөөгийн агуу их өрсөлдөөнтэй нөхцөлд амжилт олж чадахгүй юм. Бид өнөөдөр энэ өрсөлдөөний шинэ урсгалыг харж байна» гэж Владимир Путин тэмдэглэжээ.