Байгаль орчмын болон Дорнод Сибирь, Алс Дорнодын хөгжлийн хурдасгасан хөтөлбөрийг харгалзан үзвэл Орос улсад АНД-н орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их нөөц бололцоо бий гэж Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко Москвад болж буй АНД-н орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын 15-р Ерөнхий Ассамблей дээр хэлсэн үгэндээ мэдэгджээ. Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд Орос улс АНД-н бүс нутгуудад өөрийн идэвхийг нэмэгдүүлсэн байна. Тэрбээр манай улсын газар нутгийн гуравны хоёр хувь нь Азид оршдог, харин Алс Дорнодын бүсүүд бол АНД-н бүс лүү нэвтрэх зүй есны цонх болохыг дурьджээ. Алс Дорнод, Байгаль орчмын болон Дорнод Сибирийн хөгжлийн хурдасгасан хөтөлбөр нь ард түмний амьдралын нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хөгжил, дулааны салбарыг шинэчлэх, орчин үеийн зам тээврийн дэд бүтэц, өндөр технологийн бүлэглэлийг бий болгох зэргийг харгалзан үзэж байгаа юм гэж оросын парламентын дээд танхимын дарга тэмдэглэсэн байна.