Орос улсад Сирийн химийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэр дээр устгах боломж бий, гэвч энэ тухай шийдвэр одоохондоо байхгүй байна гэж ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу Олон улсын хэлэлцээрийн «Валдай» клубын ойн хуралдааны талбар дээр өнөөдөр мэдэгджээ. Түүний хэлснээр Сирийн химийн зэвсгийг устгаж болох газар Орост бий, гэвч энэ талаар шийдвэрийг олон улсын тевшинд гаргах ёстой. Хэрэв «тийм шийдвэр гарвал» Орос улс энэ асуудлаар зөвхөн олон улсын эвслийн бүрэлдэхүүнд л ажиллах болно гэж онцолсон байна. «Бэлэн» эсвэл «болно» гэдгийн хооронд ялгаа бий гэж Орос улс сирийн химийн зэвсгийг өөрийн газар нутаг дээр устгахад бэлэн уу гэсэн асуултад хариулахдаа хэлжээ.