Өнөөдөр Москвад нээгдсэн XV Ази Номхон Далайн орнуудын мэдээллийн агентлагуудын Байгууллагын Ерөнхий ассамблей шинэ ирээдүйтэй төслүүдэд эхлэл өгнө гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Чуулганд оролцогчдод мэндчилэн хэлсэн угийг Кремлийн сайтад нийтэлжээ. Чуулганы хөтөлбөрт ажил төрлийн уулзалт, мэдээллийн ажлыг төгөлдөржүүлэх арга замыг хэлэлцэх зэрэг орсон байна. Ийм харилцан ярилцлага мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, орчин үеийн хурц чухал асуудлуудыг тайлбарлан таниулахад тохиромжтой арга барилыг боловсруулахад туслах юм гэж мэндчилгээнд дурьдсан байна.

Чуулганд оролцогчид хамтын хүчин чармайлтаар Ази Номхон Далайн бүс нутгийн тогтвортой цэцэглэн хөгжихөд их зүйл хийж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч илэрхийлжээ.