Хятадын томоохон хотЧунцины хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силай ойр дотныхондаа бичсэн захидалдаа: өөрийн эцгийн адил урт хугацааг шоронд өнгөрөөхөд бэлэн гэдгээ бичжээ. Энэ тухай өнөөдөр гонконгийн «Саут чайна морнинг пост» сонин Богийн гэр булийнхний ойрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

«Миний эцэг олон жилийг шоронд өнгөрөөсөн, би ч түүний замаар явах болно» гэж тэрээр бичжээ. Тухайн үедээ эх эцгийн зааж сургасан амьдралын хичээлийг дэмжиж байгаагаа Бо Силай тэмдэглэсэн байна. Өөрийн эцэг эхийн «алдартай енгерсен амьдралыг» сэвтуулж болохгуй, ууний телее «илуу ихийг тэвчихэд бэлэн» гэдгээ онцолжээ. Бо Силай ээжийнхээ зургийг хадгалж байгаа нь ганцаардахгуй байхад тусалж байна гэж бичжээ. Мен еерийн гэр бүлд дэмжлэг үзүүлж, шуух хуралд оролцсон нь сэтгэл санаагаар хүчтэй байхад тус болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Өөрийн хөвгүүд. Ли Ванчжи, Бо Гуагуа нарт хандан тэд «гэр бүлийн уламжлалаа хадгалж үргэлжлүүлэн» «сайн ах дуу нар» болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

«Саут чайна морнинг пост» сонин Бо Силайн эцэг Бо Ибо «соёлын хувьсгалын» үед нилээн нөлөө бүхий улс төрчийн нэг байсныг дурьджээ. 1949 оноос эхлэн нилээд хэдэн удаа шоронд сууж 1970 оны эцсээр өөрийн албан тушаалдаа эргэн сэргээгдсэн байна. Албан ёсны мэдээгээр Бо Силайн эх Ху Мин «соелын хувьсгалын» үеэр амиа хорлосныг сонинд тэмдэглэжээ.

Цзинань хотын дунд шатны ардын шүүх 9 сарын 22-ны 10 цагт Бо Силайд ялын шийдвэрийг сонсгох болжээ. Эх сурвалжаас түүнд 15 жилийн шоронд суух ял оноох байх гэж тааварлаж байгааг «Саут чайна морнинг пост» сонин мэдээллээ. Тэрбээр давж заалдана гэж таамаглацгааж байна.