Орос улс Сирийн сөрөг хүчний химийн зэвсэг хэрэглэсэн талаарх нотолгоог НҮБ-ын АЗ-д өнөөдөр дамжуулж магадгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов мэдээллээ. ИТАР ТАСС-д өгсөн ярилцлагад саяхан Дамаскт Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябковын хийсэн айлчлалын үр дүнг тайлбарлахдаа, түүний явцад олон асуултад хариу авсныг тэмдэглэсэн юм.

Дамаскт орос-америкийн ярилцаж тохирсон сирийн химийн зэвсгийн талаарх тохиролцоог биелүүлэхэд унэхээр хариуцлага, ажил хэрэгчээр хандахад бэлэн байгаа юм.

Орос улс өөрийн төлөөлөгчдийг цаашид Дамаск луу сирийн удирдлагатай зөвлөлдөхийн тулд явуулахыг үгүйсгэхгүй байна. Сирийн засгийн газрын төлөлөгчид ч Москвад ирж болно гэдгийг дипломат илэрхийллээ.