Хойд Солонгосын ашигт малтмалын нөөц ойролцоогоор 6,9 мянган трлн воноор (6,4 трлн долл) үнэлэгдэж байна гэж «Енхап ньюс» агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний хуралдааны депутатын тайлангаас иш татан мэдээлжээ.

«Сэнури» намаас сонгогдсон депутат Ким Ыль Доны нийтэлсэн илтгэлд Хойд Солонгос улс эдийн засгийн чухал ач холбогдол бүхий 20-иод төрлийн ашигт малтмалын нөөцтэй болохыг онцолсон байна. Илтгэлийн үзүүлэлтээр БНАСАУ магнезийн нөөцөөрөө дэлхийд 2-рт, графитаар 3-рт, вольфрамын нөөцөөр 6-р байранд тус тус орж байгаа юм.

БНАСАУ-д байгалийн нөөцийг боловсруулахад 6 улсын гадаадын компаниуд ажилладагаас ихэнх нь хятадынх байна. Сөүл ашигт малтмалын ихэнхийг гаднаас авдаг тул эдгээр баялагийг олборлоход Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Шинжээчдийн дүгнэлтээр Өмнөд Солонгост байгалийн баялаг Хойд Солонгосоос 22 дахин бага хэмжээтэй байдаг байна.