Япон улс өөрийн Ио арал дээр БНХАУ-ын авиа болон цэргийн флотын яриа хэлэлцээр, дохиог хүлээн авахад зориулагдсан шинэлэг электроны тагнуулын баазыг байрлуулахаар төлөвлөж байна.

Өчигдөр японы батлан хамгаалахын албаны мэдэгдсэнээр уг төслийг 2017 онд дуусгахаар төлөвлөжээ. Үүнийг бүтээж боловсруулахад тус улсын БХЯ-д 12 млрд доллар шаардагдах юм. БХЯ-ны тэргүүн Ицунори Онодэра Ио луу биечлэн айлчлахаар энэ оны 10 сард төлөвлөөд байна.

Энэ баазыг бий болгох нь Зүүн-Хятадын тэнгисийн бүс дэх японы газар нутгийн усны болон агаарын ил хязгаарын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.