АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ван И нар Сирийн асуудлыг Вашингтонд өнөөдөр хэлэлцэж, мөн хоёр талын харилцааны ээдрээтэй талуудыг авч үзэх юм гэж төрийн албаны төлөөлөгч Мари Харф мэдээлсэн байна.

Түүний хэлснээр яриа хэлэлцээрийн сэдвүүдэд Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Сири улс, хүний эрх, Өмнө-Хятадын тэнгис, кибер аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудлууд оржээ.

АНУ, Хятад улс хоёулаа НҮБ-ын АЗ-ийн гишүүн учраас энэ чанараараа Сири, Хойд Солонгос, Иран улсуудын талаар тогтоолын төсөл батлахад чухал үүрэгтэй юм. БНХАУ-ын өмнө, хэдийгээр Бээжин зөвхөн 2 орны хүрээнд шийдэх асуудал гэж үзэж байгаа хөрш зэргэлдээ Өмнө-хятадын тэнгис дэх хил нутгийн санал зөрөлдөөнийг Вашингтонд авч хэлэлцэх шаардлагатай гэж АНУ үзэж байгаа юм. Үүнээс гадна БНХАУ, АНУ эдийн засгийн томоохон түншүүд бөгөөд худалдааны хамтын ажиллагаа жилд 500 миллиард доллар гарангаар тооцогддог байна.