Сири улс химин зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлж, улмаар бүхэлд нь устгах орос-америкийн санаачлагыг биелүүлэхэд бэлэн байна гэж тус улсын ерөнхийлөгч Башар Асад өчигдөр мэдэгджээ. Америкийн «Фокс ньюс» телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, энэ сард Орос АНУ-ын Женевт тохиролцсоны дагуу сирийн химийн зэвсгийн талаарх хариуцлагыг өөртөө авч байгаагаа илэрхийлсэн байна. Дамаск энэ алхмыг зөвшөөрсөн нь АНУ-ын талаас заналхийлсэн цэрэг дайны үйлдэлийн сүрдүүлгээс биш оросын санаачлагад хариу болгосон явдал юм гэж онцолжээ.

Тэрбээр Сири улсад химийн зэвсэг байгааг хүлээн зөвшөөрч, «энэ хэдийн нууц биш болсон» гэж тэмдэглээд, түүнийг дамжуулахад бэлэн байна, гэхдээ устгах явц экологийн хувьд маш их эрсдэлтэй болохыг сануулсан байна. Химийн зэвсгийг устгахад жил орчмын хугацаа, 1 млрд долларын хөрөнгө шаардагдах болно гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр өмнө нь мэдэгдсэнчлэн засгийн газрын арми химийн зэвсэг хэрэглээгүй гэдгээ баталсан байна. Ерөнхийлөгчийн үгээр 8 сарын 21-нд химийн дайралт хийх үеэр алан хядагчдын бүлэглэл заринг хэрэглэсэн талаар нотолгоо Дамаскт байгаа, үүнийг бид Орос улсад дамжуулсан. Түүний баталж байгаагаар химийн зэвсгийг ямар ч гуравдагч орноос аваагүй байна. Заринг «гал зуухны хий» гэж нэрлэдэг бөгөөд ердийн нөхцөлд хялбархан бэлтгэдэг гэж мэдэгджээ. Асад, түүний засгийн газар сирийн талаарх дипломат шийдвэрийн төлөө болон эхнээсээ женевийн үйл явцыг дэмжиж байснаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар Сирийн асуудлыг зохицуулахад Сири улс өөрөө биш, Орос, Хятад ч биш АНУ л саад тотгор учруулж байгаа юм. Сири улсад 90 % нь «Аль-Каидтай» холбоотой алан хядагчидтай тэмцсэн дайн болж байна гэж тэрбээр үзэж байна.