НҮБ-ын шинжээчдийн тэргүүн Аке Сельстрем Сирид химийн зэвсэгийг илруулж, устгах нь тевегтэй боловч биелэх асуудал гэж мэдэгджээ. Энэ улсын засгийн газар. Сөрөг хүчнийхний бие биетэйгээ харилцан ярилцахад бэлэн байхаас их зуйл шалтгаална гэж тэрбээр өнөөдөр BBC телевизийн сурвалжлагад хариулсан байна. Түүний командын Сирид хийсэн шинжилгээний үр дүнгийн илтгэл, тус улсын засгийн газрыг химийн зэвсгээсээ салах зөвшөөрөлд нөлөөлсөн байж мэднэ гэж тэрбээр бас мэдээлсэн юм.

Өрнөд сирийн засгийн газрын армийг Дамаск орчим 8 сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгаж байгаа билээ. Харин Орос улс уунд Сири улсын оролцоог батлах баримт байхгуйг илэрхийлсэн юм. Сирийн засгийн газар өөрсдөө бол сөрөг хүчнийхнийг энэ хариуцлагад тооцож байгаа юм. НҮБ-ын илтгэлд хэн буруутайг өгүүлээгүй байна. Хямралыг энх тайвнаар шийдэхийн тулд Москва сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлж, улмаар устгахыг санал болгосон юм. Энэ санаачлагыг олонх орон дэмжсэн байна.