Цзинань хотын шуух итгэл хөсөрдүүлсэн хятадын улс төрч Бо Силайд ойрын амралтын өдрүүд, магадгуй ням гарагт ял сонсгоно гэж гонконгийн сонин « Саут Чайна морнинг пост» мэдээллээ.

Албан үүргээ хэтруулэн ашиглаж, хээл хахууль авилгалын хэрэгт буруутгагдаж байгаа Бо Силайн хэргийг сонсох 5 хоногийн шуухийн хуралдаан 8 сарын 26-нд дууссан байна. Туунд урт удаан хугацаагаар шоронд суух эсвэл цаазаар авах ял онооно гэдэгт буруутгагч тал маш шийдвэртэй байгаа, учир нь буруутан этгээд өөрийн буруутай болохыг хүлээн зөвшөөрөөгүй, ямар ч гэм буруугаа хүлээсэн шинж байхгуй байгаа юм гэж сонин ажиглажээ. Үүний зэрэгцээ Бо Силайн гэр булийн ойрын талынхан түүнийг 15 жилээс бага хугацаагаар ял авна гэж үзэж байгаа юм. Ялын шийдвэр гарснаар энэ шуугиант хэрэг дуусгавар болохгуй нь мэдээж юм. Бо Силай шуухийн дээд засаглалд давж заалдах байх гэж « Саут Чайна морнинг пост» эцэст нь тэмдэглэжээ.

Далянь хотын захирагч, худалдааны сайд, улсын томоохон хот Чунцины намын хорооны дарга асан 64 настай Бо Силай Хятадын хамгийн ирээдуйтэй, тод, нэртэй улс төрчийн нэг хэмээн тооцогдож байжээ. Тэрбээр нам-улсын аппаратын дээд албан тушаалд санаархаж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн жил бух албан тушаалаасаа огцорч, намаас хөөгдөн баригдсан нь туунийг тойрсон шуугианыг үүсгэсэн билээ.