Мягмар гарагт Бээжинд болсон Орос Хятадын худалдаа хамтын ажиллагааны талаарх комиссын хуралдаанд оролцогчид харилцан хөрөнгө оруулалтаа өсгөх боломж, худалдааны харилцаагаа төгөлдөржүүлэх талаар авч хэлэлцлээ гэж РИА Новости мэдээллийн агентлаг мэдээлжээ. Орос улс хятад улсын хөрөнгийг идэвхтэй татан оруулах эдийн засгийн онцгой бусуудийг Оросын нутаг дэвсгэр дээр бий болгох хятадын талын саналд Орос улс ихээхэн анхааралтай хандаж байгааг Оросын төлөөлөгчдийн тэргуун, ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюкаев мэдэгдлээ. Комиссын хуралдаан дээр талууд хоер улсын засгийн газрууд дэмжлэг үзүүлэх ШУ, үйлдэрлэлийн салбарт хэрэгжуулэх 40 орчим хамтарсан төслийг зөвшилцжээ.

Оросын нутаг дэвсгэрт, тэр тусмаа оросын улсын албан байгууллагуудыг хувьчлах хөтөлбөрийн хүрээнд ч Хятадын капиталыг оролцуулахыг хятад улсын засгийн газар дэмжих болно гэж БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргуун Гао Хучэн хэлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр, хятадын хөрөнгө оруулагчид нутгийн оршин суугчдын амьдралын тувшинг дээшлуулэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагыг хулээх болно гэж онцолжээ.