АНУ, Их Британи, Франц улсуудын бэлтгэсэн сирийн химийн зэвсгийн талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдийн дунд ноцтой санал зөрөлтийг бий болголоо гэж ХМХ –ууд мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны уриалснаар тогтоолын шийдвэр гарахыг ойрын үед хүлээх нь төвөгтэй юм гэж шинжээчид үзэж байна. Баримт бичгийн төсөл АЗ-ийн байнгын 5 гишууний хуралдаан дээр өнгөрсөн мягмар гарагт хэлэлцэгдсэн юм.

НҮБ-ын дипломат албаны эх сурвалжаас, Орос улс энэ хуралдаан дээр ерөнхийлөгч Башар Асадыг сирийн химийн зэвсэгийг олон улсын хяналтад шилжүүлж улмаар устгах үүргээ биелүүлэхийг өдөөн хатгах зорилгоор Дамаскийн эсрэг сүрдүүлэх арга хэрэглэх тогтоолын төслийн эсрэг байгаагаа илэрхийлснийг сэтгүүлчдэд мэдээлжээ. Дамаск орчим 8 сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн хариуцлагыг Сирийн засгийн газарт тохож, энэ хэргийг Олон Улсын эруугийн шүүхэд шилжуулэх талаарх тогтоолын төслийн зүйл ангийг Оросын тал мөн эсэргүүцэж байгаа юм.

ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков «Интерфакс» агентлагт өгсөн ярилцлагадаа, НУБ-ын АЗ сирийн химийн зэвсгийг устгах талаар бодит ажиллагааг аль болох хурдан эхлүүлэхэд өөрийн үүрэг зорилгоо биелүүлэх естой гэж мэдэгджээ.