Бээжинд айлчлал хийж буй БНАСАУ-ын ерөнхийлөгч 6 талын яриа хэлэлцээр дээр «урьдчилсан нөхцөлгүйгээр» Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх талаар харилцан яриаг сэргээх шаардлагатай гэж үзлээ. Энэ талаар өнөөдөр «Йонхап» агентлаг уламжилсан байна.

Өмнөд Солонгос АНУ-ын хэлэлцэн тохирсон «урьдчилсан нөхцөл» нь «9 сарын 19-ний хамтын мэдэгдлийн эв санааг зөрчсөн» явдал болж байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны орлогч сайд хэлжээ. Энэ мэдэгдэлд орсон тохиролцоонууд 2005 онд БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүйжүүлэх 6 талын яриа хэлэлцээрээр амжилтанд хүрсэн билээ гэж дипломат тэмдэглэсэн байна. Энэ 2005 оны тохиролцооны дагуу АНУ Пхеньян луу дайрахгуй, харин ч туунтэй харьцаагаа өрдийн болгож эхэлнэ гэсэн хариуцлагынх нь хариуд БНАСАУ өөрийн цөмийн зэвсгийг боловсронгүй болгох хөтөлбөрөөсөө татгалзахаар амалсан юм гэж Ренхап агентлаг тэмдэглэжээ.

Оролцогч улсуудын шинжээчид, дипломатуудын албан бус уулзалтыг Бээжинд хятадын гадаад бодлогын удирдах газраас зохион явуулсан байна. Чуулганыг, хоер Солонгос, АНУ, Хятад, Орос, Япон зэрэг орнуудын оролцоотой 6 талын яриа хэлэлцээр эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын засгийн газар зохион байгуулжээ.