НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, НҮБ-ын илтгэл Дамаск орчим Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн баталсан мэтээр үзэж буй нилээд барууны улсуудтай санал нийлэхгуй байна. Өмнө нь нилээд хэдэн барууны улсуудын засаг захиргаа өнгөрсөн даваа гарагт зарласан Сири дэх химийн зэвсгийн дайралтын талаарх НҮБ-ын илтгэл сирийн цэргийн хуарангаас пуужингууд хөөрсөн гэж таамаглахад хүргэж байгаа юм. Сири улсад химийн зэвсгийг устгах уеэр эв найртай байхыг Пан Ги Мун дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр энэ нь хортой бодисыг устгах ажлыг гүйцэтгэж байгаа шинжээчдийг аюулаас хамгаалах, үг үйл ажиллагааны цаг хугацааг хэмнэх боломжийг олгох болно.