Америкийн дийлэнхи иргэд АНУ болон Орос улсын хооронд Сирийн химийн зэвсгийг устгах тухай диломат хэлэлцээрийг сайшаан дэмжижээ. Энэ тухай “Вашингтон пост” сонины “Эй-Би-Си” телевизийн сувагтай хамтран явуулсан санал асуулга гэрчилж байна. Энэхүү судалгааны явцад, АНУ -ын иргэд Барак Обамагийн энэ байдалтай холбон явуулж байгаа бодлогод доогуур дүн өгчээ. Санал асуулгад оролцогчдын 36 % түүний Сирийн байдалд баримталж байгаа хандлагыг дэмжив. 53 % үүнийг эсрэгүүцсэн байна. Ерөнхийлөгч эхнээсээ Сирийн эсрэг цэргийн байлдааны ажиллагаа явуулах асуудал дээр иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэж “Вашингтон пост”-ын тэмдэглжээ. Санал асуулгад оролцогчдын 61 % цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байгаа болон дипломат аргаар асуудлыг зохицуулахыг дэмжиж байна.