Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ намар айлчилна. Энэ тухай мягмар гаригт Орос улсын ГХЯ –ны дэд тэргүүн Игорь Моргулов уламжлав. “Бид жил бүр ерөнхий сайдын түвшинд уулзалт явуулдаг сайхан уламжлал тогтоосон. Ээлжит уулзалт энэ намар болно. Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятад улсад айлчилна” гэж Моргулов хэллээ. Тэрээр 9 –р сарын 23- 26 өдрүүдэд Орос улсад Хятадын парламентын тэргүүний айлчлал төлөвлөгдсөн гэж мэдэгдэв.