Өнөөдөр Нью –Йоркд НҮБ –ын төв байранд НҮБ –ын Ерөнхий Асссамблейн ээлжит чуулган ажлаа эхлэнэ. 170 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдгээр нь энх тайван аюулгүй байдал, зэвсэгт мөргөлдөөнүүдээс сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, улс орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэмийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалан, хуулийг дээдлэх зэрэг асуудлууд байх юм.Уламжлал ёсоор Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулганы хүрээнд улс орнуудын тэргүүн нарын оролцоотой улстөрийн мэтгэлцээн явагдана. Түүнээс гадна 9 – р сарын 24-с 10 –р сарын 1 ний хооронд ГХЯ ны тэргүүн нарын мэтгэлцээн болно. Орос улсын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлэх бөгөөд, урьчилсан хувиариар тэр 9 –р сарын 27 ны өдөр үг хэлэх юм. ЕА нь НҮБ ын үндсэн хуралдах байгууллага . НҮБ 1946 онд байгуулагдсан бөгөөд тэр үед 51 гишүүн орон орж байжээ. Одоо тус байгууллагын гишүүн 193 орон байдаг.