Орос улсын Алс-Дорнодын Амар мөрний усны түвшин Амар дээрх Комсомольск хотын зурвасанд сүүлийн үед 3 см буурч, 901 м шаталбарт хүрээд байна.Энэ тухай Оросын ОБЯ -ны бүс нутгийн салбар уламжлав. Хабаровск хотоос холгүй дүүрэгт байдал тогтвортой байна. Энд усны түвшин сүүлийн хэдэн цагт өөрчлөгдөөгүй бөгөөд 620 см хүрээд байна.

Алс-дорнодын бүс нутагт үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус бүс нутаг үерт автсан. Хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Зам харгуй, гүүрнүүд эвдэрч гэмтсэн төдийгүй, хөдөө аж ахуй хүчтэй хохирол амсаад байна. Приморийн үерийн уршиг ойролцоогоор 40 сая долларт үнэлэгдэж байна. Гамшигийн бүсэд аврагчид нутгийн хүн амд туслаж, тэд нарыг болон тэдний эд хөрөнгийг аюулгүй газар нүүлгэхэд туслаж байна. Тийшээ хүнс, эм бэлдмэлүүд болон нэн шаардлагатай бараа таваарыг илгээж байна.