НҮБ даваа гаригт наймдугаар сарын сүүлээр Дамаскийн орчимд урвал үүсгэх чанартай зарины бодистой хортой сум ашигласан “ хөдлөшгүй баримтуудыг” илрүүлсэн тухайгаа мэдэгдэв. Мэдэгдэлд 8-р сарын 21 нд Гута хотод химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдсон бөгөөд энэ нь “харьцангуй их тооны ” хүн амын үхэлд “хоёргүй утгатай, нийтлэг” баримт нотолгоо болж байна гэжээ. Тэнд ашиглаж байсан химийн зэвсэг тээх чадвартай зэр зэвсэг болон зарины үлдэгдэл байжээ. НҮБ -ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ, НҮБ-ын шинжээчид илтгэлийг танилцуулж байхад “тэдний зүрх шимширч байсныг “хэлээд, химийн зэвсэг хэрэглэсэн явдал нь “бузар гэмт хэрэг” гэв. Дамаскийн орчимд химийн зэвсэг ашигласныг тэрээр “ Саддам Хусейны 1988 онд Халабжедад энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан тэр цагаас хойш, химийн зэвсэг хэрэглэсэн болох нь нотлогдсон хамгийн чухал тохиолдол ”гэж нэрлэв.

АНУ- ын Байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэлдээ, илтгэлийн хэсгүүдээс үзэхэд “ ийм хэмжээний химийн дайралтыг зөвхөн дэглэм л хийх чадвартай ” гэжээ. Тэрээр цааш хэлэхдээ, АНУ-ад сирийн арми реактив төрлийн сум ашигласан баримт нотолгоо байгаа бөгөөд тэд үүнийг Гутад зэр зэвсгийн үлдэгдлээс олж авсан гэжээ.

Орос улсын НҮБ -ын дэргэдэх Байнгын төлөөлөгч Виталий Чуркин тэмдэглэхдээ, зарим орнууд Дамаскийн орчимд химийн зэвсэг ашигласанд хариуцлага хүлээлгэх гэж яарч байна гэв . Тэрээр Москва сирийн босогчдын хүчнийхний хийсэн хэрэг гэж үзэж байгаа гэдгийг ойлгуулахын хамт, оросын мэдээллэж байгаагээр, оросын баримт мэдээллээр босогчид химийн зэвсэг хэргэлэсэн Алеппогийн орчмыг НҮБ- ын шинжээчид мөрдөх ёстой гэв.

Түүнчлэн НҮБ –ын АЗ-ын химийн зэвсгийн асуудлаарх тогтоолын төсөл нь өнгөрсөн долоо хоногт Женевт ОХУ болон АНУ-ын хооронд хүрсэн тохиролцоонд тулгуурласан байна гэдэгт итгэлтэй байгаагаа Чуркин илэрхийлэв. Уг баримт бичгийн дагуу Сири нь өөрсдийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх ёстой.