Ираны эрх баригчид сансарт персийн муурыг хөөргөх боломжийг судлан үзэж байна. Энэ тухай даваа гаригт Ассошиэйтэд Пресс агентлаг уламжлав. 2-р сард Иран сансарт сармагчин хөөргөсөн бөгөөд тэрээр тусгай төхөөрөмжийн бүхээгт эх Дэлхийдээ амжилттай буусан юм. Сансарт муур, сармагчиныг хөөргөх нь сансарт хүн нисгэх төслийн угтвар ажлын хэсэг нь юм. Үүнийг ойрын 5-8 жилд хийхээр төлөвлөж байна. Өмнө ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад мэдэгдэлдээ, тэр өөрөө тэрхүү нислэгийн анхны астронавт болоход бэлэн байна гэсэн.