Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэ намар осол гарсан японы “Фукусима -1” АЦС-д хоёр дахь удаагаа шалгалт явуулна. Энэ тухай МАГАТЭ –гийн ерөнхий захирал Юкия Амано даваа гаригт Венад нээгдсэн тус байгууллагын 57 дахь Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Оросын “Росатом” компаний тэргүүн Сергей Кириенко “Фукусима”-г гол сургамж гэж нэрлээд, АЦС- ыг ашиглахад аюулгүй байдал энэ тэргүүнд тавигдах ёстой гэжээ. Түүний яриагаар, Орос улс “Фукусима-1” ослын уршигийг арилгах асуудлаар олон улсын авч байгаа хүчин чармайлтуудад идэвхтэй оролцож байна. Тус улс МАГАТЭ-д энэхүү асуудлаар илтгэл бэлтгэхэд оролцож байгаа болон агентлагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

МАГАТЭ-гийн шинжээчдийн “Фукусима-1”АЦС -ын анхны шалгалт энэ жилийн 4 –р сард болсон. 2011 оны 3 –р сарын 11 нд Японд хүчтэй газар хөдлөлт, цунами гарсны улмаас АЦС дээр хүчтэй осол гарсан юм. Тэрхүү осол нь 1986 онд ЗХУ -ын Чернобыльд гарсан ослоос хойш хамгийн хүчтэйд тооцогдож байна. Өнгөрсөн зун мэргэжилтнүүд “Фукусима-1” дээр цацраг идэвхтэй бодистой ус шүүрэхийг илрүүлсэн. Үүнийг одоогоор бүрэн арилгаж чадаагүй байна.