АНУ-ын Вашингтон дахь Тэнгисийн цэргийн хүчний объект дээр гарсан буудалцаанд хохирогчдын тоо наймд хүрээд байна . Энэ тухай “Рейтер” агентлаг хотын дарга Винсент Грейгийн хийсэн мэдэгдлээс иш татан уламжлав. Грейгийн хэлж байгаагаар, гурван хүн галт сумнаас шархадсан бөгөөд бусад таван хүний шархдалтын шинж тэмдгийг тодруулаагүй байна.

Өмнө нь арван хоёр хүн шархадсан тухай болон тэдгээрийн дунд полицын ажилтан байгаа гэж мэдээлж байсан. Түүнээс гадна гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн болон тэд нарын хоёрт нь мэс засал хийсэн тухай уламжилсан.

Даваа гаригт Вашингтоны АНУ ын Тэнгисийн цэргийн хүчний объект дээр гарсан буудалцааны үеэр арван гурван хүн алагдсаны дотор алуурчин өөрөө байжээ. Алуурчин полицынхантай буудалцах үед алагдсан. 34 настай Аарон Алексис объект руу бусдын баримт бичгээр нэвтэрсэн тухай өмнө мэдээлсэн.