Япон улсын баруун-өмнөд хэсгийн Хонсю арал дээр өнөөг хүртэл ажиллаж байсан “Ои” атомын цахилгаан станцыг хаав. Эрх баригчдын мэдээлснээр, үүнийг төлөвлөгөөт шалгалт явуулахын тулд хийсэн ажээ. Тус улсын атомын объектууд дээр 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн аюулгүй байдлын шинэ дүрмүүд үйлчилж эхлээд байна. Тэд бүх АЦС нь нэмэлт хөргөлтийн систем болон эрчим хүч хэмнэлтийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон байхыг шаардаж байна.

2011 оны хавар “Фукусима-1” дээр гарсан ослоос хойш шинээр дүрмүүд гаргаад байна. Тэд цунамигийн дараа цөмийн түлшний хайлалт шууд гурван эрчмийн блок дээр гарсан гэв. Үүний дараа Японд чухамдаа тус улсын нийт эрчим хүчний 30 % хангадаг 50 тогоог зогсоосон. Ингэхдээ “Ои” АЦС-ын хоёрхон тогоо ажлаа сэргээжэ.