Приморийн “Звезда” хөлөг онгоцны засварын завод дээр атомын шумбагч онгоцны түймрийг унтрааж байна. Гагнуурын ажлын үеэр энд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Номхон далайн флотын болон ОБЯ 15 галын баг иржээ. Шумбагч хөлөг онгоц капитал засвартай байсан. Завьны эрчим хүчний төхөөрөмжүүдийг унтраасан. Бүх зэвсгүүдийг буулган ачжээ. Цацраг идэвхит бодисоор хордох заналхийлэл үгүй. Галынхан түймрийн голомтыг унтрааж байна. Гал түмрийн үеэр хүний амь эрсдээгүй юм.