БНАСАУ болон Өмнөд солонгос нь Умард солонгосын нутаг дэвсгэрийн Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээв. Энэ тухай умардын мэдээллийн ЦТАК агентлаг уламжлав.

Мэдээнд Пхеньян болон Сөүлын хоорондын улстөрийн гарсан хурцадмал байдлын улмаас тус цогцолбор таван сарын турш зогссон гэж тэмдэглжээ.

Өмнөдийн 800 гаруй иргэд аж үйлдвэрийн хамтарсан бүсэд хүрэлцэн ирэх ёстой. Түүнээс гадна Сөүл тийшээ гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болон цогцолборын тогтвортой ажлын баталгаатай арга замыг эрэлхийлэх зорилгоор, яриа хэлэлцээ явуулахаар төлөөлөгчдөө илгээгээд байна.

Нөгөөтэйгүүр, Өмнөд солонгос болон Умард солонгос 1950-1953 оны Солонгосын дайны улмаас хуваагдсан гэр бүлүүдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргаж, солилцоо хийв. Уулзалт 9-р сарын 25-30 өдрүүдэд умардын Кымгансан уулын амралтын газрын Улаан загалмайн нийгэмлэгт болох юм. Өмнөд солонгосын нэрсийн жагсаалтанд умардад байгаа ах дүүстэйгээ уулзахыг хүссэн 96 хүн байна, умардын жагсаалтанд 100 хүн байна.